Маргааш нийслэлийн замын гол уулзваруудын хөдөлгөөнийг түр хаана


Тээврийн цагдаагийн албанаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй "Хичээх өдөр" болгон зарласан.Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө, уриалга хүргэж өнгөрүүлдэг.

Зургаа дахь жилдээ зохион байгуулах Хичээх өдрөөр 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаах юм. Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ явуулна. Манай улсад зам тээврийн ослоор хоногт хоёр хүн амиа алддаг байна. Тэдний дунд бага насны хүүхдүүд цөөнгүй байдаг. Тодруулбал, өнгөрсөн онд зам тээврийн ослоор 46 хүүхэд амиа алдсан бол энэ оны эхний арван сарын байдлаар 49 хүүхэд энджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 29 минутын өмнө
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 3 цагийн өмнө
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 21 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 22 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 22 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 22 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана Өчигдөр
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 2026/08/10
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 2026/08/10
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 2026/08/10