Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна

Б. Пагамдулам
2026/08/10

АТГ: 56 гомдол, мэдээллийг шалгаж, 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээлэл шалгажээ.

Үүнээс 9 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4-т нь хэрэг нээхээс татгалзах, нэгийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Одоогоор 42 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 1038 эрүүгийн хэргээс зургааг шүүхэд шилжүүлэх, тавыг хаах саналтайгаар прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгажээ. Одоогоор 1026 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн хэргүүдэд албан тушаалаа урвуулан ашиглаж байгууллагад 54.4 сая төгрөгийн хохирол учруулсан, хахууль авсан, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг үйлдэл багтжээ.

Тухайлбал, удирдах албан тушаалтан Б.Э нь ажил үүргээ гүйцэтгээгүй Д.Б-д ажилласан мэтээр бүртгэл гаргуулж, 28.8 сая төгрөгийн цалин олгуулсан гэх хэрэг, мөн хахууль авсан, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд давуу байдал бий болгосон, гэрээний төлбөрийг хувьдаа завшсан гэх хэргүүдийг мөрдөн шалгаж дуусган, прокурорт шилжүүлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр