“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Б.Хонгорзул
2 цагийн өмнө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHALCO) Ерөнхий захирал Жан Руйжун, охин компани “Чайналко Дижитал Технологи” компанийн Ерөнхий захирал Ли Гуанфэй болон холбогдох удирдлагуудтай уулзаж, хоёр компанийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд талууд урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, экспорт, тээвэр логистикийн шинэ боломжийг нээх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх, хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний солилцоо, оюутан бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцов:

Хилийн боомтын нэвтрэлт, татан авалт, тээвэр логистик.

Нүүрсний экспорт, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хилийн боомт, нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх, шинэлэг гарц нээх, тээвэр логистикийн зохион байгуулалт, уялдаа холбоог боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

Боловсрол, хүний нөөцийн хөгжил.

Монгол Улсын уул уурхай, инженерчлэл, эдийн засаг, олон улсын худалдаа, тээвэр логистикийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор компанийн ажилчид болон оюутан, залуучуудыг БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн сургалт, дадлага, туршлага солилцох боломжийг судална.

Нүүрсний худалдаа, борлуулалт, гуравдагч зах зээл.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Чалко компанийн олон улсын худалдааны туршлага, бизнесийн түншлэлийн сүлжээ, дамжуулан экспортлох эрхийн хүрээнд тулгуурлан гуравдагч улсын зах зээлд борлуулах боломжийг хамтран судална.

Сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл, далд уурхайн хөгжил.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судлах, уул уурхайн үйлдвэрлэл, олборлолтын үр ашиг, технологийн түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор далд уурхайн хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судална.

Талууд хамтран олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн гэрээний нөхцөлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулах замаар талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 3 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 6 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 6 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 6 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 6 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 7 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 8 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 10 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 12 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр