2026 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Шалгалтын цахим бүртгэл 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Мөн өвлийн Элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хаягаар нэвтэрч, “Шинээр бүртгүүлэх” хэсгийг сонгон бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй тул товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна