“Оюутолгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ? Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд өөр өөр байр суурь илэрхийлж, улс төрийн хүрээнд ширүүн маргаан өрнөж байна.
Засгийн газар ногдол ашгийг улсын төсөв болон нийгэм, дэд бүтцийн томоохон төслүүдэд зарцуулах хувилбарыг дэвшүүлж байсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдэд шууд хүртээх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийллээ. Харин улс төрийн намуудын хувьд ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох уу, эсвэл Үндэсний баялгийн сангаар дамжуулан хуримтлуулж, урт хугацааны өгөөж бий болгох уу гэдэг асуудлаар байр суурь зөрж байна.
“Оюутолгой”-н ногдол ашгийн зарцуулалтын талаар Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна