Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтох нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 2501000060033 дугаартай хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Насантогтохын орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн, Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна.

Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Б.Н нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан  Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ. Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 1 цагийн өмнө
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ 2 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй 2 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 3 цагийн өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 4 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 4 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30