5 хоногийн урьдчилсан мэдээ
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.
10-р сарын 31-ний 20 цагаас 11-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 31-01-нд шилжих шөнө Хөвсгөл, Сэлэнгий хойд, Хэнтий, Дорнодын зарим, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 01-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -12...-14 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
2026 оны 11-р сарын 02-ноос 2026 оны 11-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
02-нд Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 03-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтийн хойд сумдаар, 05-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Булганы зүүн, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 02-нд нутгийн зарим газраар, 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. 04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна