Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно

O.Аззаяа
1 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, Алтайн уулархаг нутаг нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 5 градусаар хүйтэрч, 0...+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 7 градусаар хүйтэрч, 0...-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 5 градусаар хүйтэрч, -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -12 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 18 минутын өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 1 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 16 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 19 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 23 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2026/10/28
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2026/10/28
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27