​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн.

Айлчлалын үеэр гурван улстай хамтарсан бизнес форумыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг амжилттай хийжээ. Тухайлбал,

  • Герман-Монголын бизнес форумын хүрээнд 6 гэрээ, санамж бичиг байгуулж, нийт 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгууллаа.
  • Финланд-Монголын бизнес форумын хүрээнд нийт 10 сая ам.долларын үнийн дүн бүхий 6 гэрээ, санамж бичиг байгууллаа.
  • Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 50 сая ам.доллар болов.

Төрийн айлчлалын үр дүнгээс тоймловол:

  • “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-ыг байгуулж, Стратегийн түншлэлээ бэхжүүлэв.
  • “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ.
  • Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээхээр болов.
  • Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг анх удаа төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулж, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг сонгон шалгарууллаа. Шалгарсан төслүүдэд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгоно.
  • Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын 7 баримт бичиг байгууллаа.
  • Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршуулж, Лайпцигийн их сургуульд дурсгалын самбарыг нээлээ.
  • Монгол-Финландын харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 10 баримт бичиг байгуулав.
  • “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов.
  • Монгол-Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг спорт, хөдөө аж ахуй, итгэмжлэл, хөнгөн үйлдвэр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 9 баримт бичиг байгуулав

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 11 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 минутын өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа 1 цагийн өмнө
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 6 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 7 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана Өчигдөр
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр