Турк улсаас онгоцоор тээвэрлэж авчирсан ачаанд цагдаагийн байгууллага шалгалт хийхэд, хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ. Монгол Улсын гурван иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор оруулж ирсэн нь тогтоогдсон байна. Мөс хэмээн нэрлэдэг, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тус хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, шалгаж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хорих ялтай байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна