Гараашны татвар цуцлах саналыг иргэн О.Батхүү эхлүүлсэн. Тэрбээр уг саналыг гаргахдаа, "3x6м харьцаатай цагаан зураас дээр жил бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн татвар төлөх нь дэндүү өндөр байна" гэх тайлбарыг өгсөн юм. E-zasag.mn дээр 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн санал асуулга нэг сарын хугацаанд үргэлжлэх учиртай. Санал асуулга дуусахад 11 өдөр үлдсэн байхад өнөөдрийн 93.852 хүн уг саналыг дэмжиж гарын үсэг зураад байна.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм. Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах саналыг гаргаад байгаа юм.
"7.1.7. Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоол"-ыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлнө.
Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоол"-ыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлөх нийтийн өргөдөлд гарын үсэг зурахыг хүсвэл энд дарна уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна