Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

O.Аззаяа
1 цагийн өмнө

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна.

May be an image of arctic

Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна. Түүнчлэн эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон туулах чадвар сайн автомашин, техник хэрэгслийг дайчлаад байгаа юм.
Эрлийн багийнхан өчигдөр буюу 10-р сарын 25-ны өдрийн 08:00 цагт хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Тодруулбал, нэгдүгээр бүлэг тухайн иргэний гэрээс баруун болон баруун урд зүгт, эрлийн багийн хүн тус бүр хоорондоо 15 метрийн зайтайгаар нэг эгнээнд жагсаж, 2 км-ийн өргөнтэй зурвасаар 12 км-т самналт хийсэн. Улмаар “Шилийн хар толгой”, “Суурин буйр” гэх газрууд хүртэл явж, замд таарах өвөлжөө, хаваржаануудыг нэг бүрчлэн шалгасан байна.

May be an image of ski slope and arctic
Харин хоёрдугаар бүлэг гэрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэлх бүс нутаг, гуу жалга, уулын хавцлуудыг нисэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн (дрон) тусламжтайгаар агаараас тандаж, шалгасан ч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрлийн ажиллагааг 19:48 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эрлийг дахин эхлүүлээд байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 38 минутын өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 1 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 4 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 19 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 20 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 20 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 23 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Ясны сийрэгжилт хэмээх “Чимээгүй тахал”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу 2026/10/23
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23