Ясны сийрэгжилт хэмээх “Чимээгүй тахал”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу

O.Аззаяа
2026/10/23

Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдөр жил бүрийн аравдугаар сарын 20-нд тохиодог. Энэ өдрийг ДЭМБ, ясны сийрэгжилтийн эсрэг Европ болон Азийн эмч нарын холбоо, нийгэмлэгүүд, улс орнууд дахь эрүүл мэндийн байгууллага, томоохон эмнэлгүүд олон нийтэд хандсан үзлэг шинжилгээ, зөвлөгөө, судалгааны баримт танилцуулах зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн гол нь ясны сийрэгжилт  хүн төрөлхтнийг “идэж” буй чимээгүй тахал” болсон нь  аюулын харанга дэлдэх болжээ.

Монгол орон өвөлдөө цас  их орж халтиргаа гулгаа их үүсдэг. Халтирч ойчсоны улмаас ясаа хугалах нь олонтаа. Бэртэх гэмтэхээс гадна хүмүүсийн яс сийрэгжиж, хэврэг болсон нь дээрх үзүүлэлтэд жин дарж байгааг тэр бүр мэддэггүй.  Монголын хүн амын ясны сийрэгжилтийн нөхцөл байдал, статистик үзүүлэлтүүдийг авч үзвэл  50-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь ясны нягтрал тодорхой хэмжээгээр буурсан (ясны сийрэгжилттэй). Ясны сийрэгжилт буюу остеопороз нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижингийн дараа дэлхийд болон Монгол Улсад  эмч нарын санааг зовоож буй  архаг өвчний нэг болоод зогсохгүй сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа гэсэн судалгаа байдаг юм байна. Нөхцөл байдал, бодит үзүүлэлтүүд нь ийм байгаа учраас Олон улсын ясны сийрэгжилтийн сан Монгол Улсыг 2022 онд бүртгэж авчээ. Тус санд бүртгүүлэхийн тулд судалгаа шинжилгээний нөр их ажил шаардагдана. Энэ бүхнийг монголчуудынхаа өмнөөс хөөцөлдөж биелүүлсэн хүн бол “Яс булчингийн эрүүл  мэнд, нөхөн үржихүй” –н судалгааг хийж,  Япон улсад доктор хамгаалсан Монголын анхны судлаач, Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн тэргүүн Ж.Мядагмаа юм. Өнөөдөр төрийн хийх  ажлыг төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач хүн санаачлан хийж хэрэгжүүлээд явж байна.  Олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг түүний тэргүүлдэг Монголын яс булчин, үе судлалын “Наран” нийгэмлэгийн судлаачдын баг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн багш, оюутнууд,  УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эмч нартай хамтран тав дахь жилдээ зохион байгуулав. Энэ  өдөрлөгийн үеэр  тэд УНТЭ-ийн амбулаториор үйлчлүүлж байгаа 170 гаруй  иргэдийн ясны нягтшлыг үзэж оношлон эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллажээ.  Мөн иргэдэд витамин Д, Кальци зэрэг амин дэм болон эмийн хайрцагыг олгож, нийт  есөн сая  орчим төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр иргэдэд үзүүлсэн байна. Судлаач, доктор Ж.Мядагмаагийн хэвлэлд ярьснаас үзэхэд “Яс сийрэгжихдээ ямар нэгэн шинж тэмдэг анх мэдэгддэггүй. Ясны хугарал болж байж энэхүү шинж тэмдэг илэрч энэ бол ясны сийрэгжилт юм байна гэдгээ мэддэг” гэжээ. Энэ утгаараа “чимээгүй тахал” хэмээн нэрлэгдэх болсон бололтой. Ясны сийрэгжилтийг   халдварт бус өвчин гэж сүүлийн үед дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон бол 40-өөс дээш насны хүмүүс гурван жил тутамд ясны сийрэгжилтээ оношлуулж байх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Ийнхүү олон улсын ясны сийрэгжилтийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд буюу дээр дурдагдсан тоон үзүүлэлт, мэдээллийг тогтож үзэх юм бол энэ чиглэлээр  Монголын  төр, Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогоор анхаарахгүй бол болохгүй гэсэн дохио, “аваарын гэрэл” аль хэдийнэ асчээ. Ясны сийрэгжилт залуужиж байгаа нь манай улсын хүн амын  залуу үе, хөдөлмөрлөх хүч, цаашилбал нөхөн үржихүй, өрх гэрээ авч явах эрчүүди йн эрүүл мэнд, эрүүл ирээдүйд ихээхэн уршигтай нь ойлгомжтой. Тиймээс хорт хавдар, чихрийн шижингийн дараа орж буй “чимээгүй тахал”-аас Монгол Улс хүн амаа аврах төсөл хөтөлбөр гаргах уу, өөрсдөд нь даатгаад орхих уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

  Манай улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, бусад хууль тогтоомжид “Хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах”, “Иргэний эрүүл мэндийг  төрөөс хамгаалах” –ыг онцгойлон заасан байдаг билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 51 минутын өмнө
Зарим нутгаар цас орно 2 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ 17 цагийн өмнө
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна 18 цагийн өмнө
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө 18 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна 20 цагийн өмнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 22 цагийн өмнө
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна Өчигдөр
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2026/10/24
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2026/10/24
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2026/10/24
Зарим нутгаар цас орно 2026/10/24
Ясны сийрэгжилт хэмээх “Чимээгүй тахал”-аас хүн амаа аврах уу, өөрсдөд нь даатгаад хаях уу 2026/10/23
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 2026/10/23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 2026/10/23
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 2026/10/23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2026/10/23