Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Нийслэлд хот тохижилтын 48 байгууллагын 3200 гаруй зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, инженер техникийн ажилтнууд 647 тусгай зориулалтын машин, механизм, 732 бичил төхөөрөмжтэйгээр зам талбайн цасыг цэвэрлэж, бэлэн байдалд ажиллаж байна. Энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сарын 23-ны 07:00 цагийн байдлаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 855,5 тонн давс, 422,5 тонн бодис цацсан. Аравдугаар сарын 23-ны шөнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хот тохижилтын аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, давс, бодис, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг урьдчилан хангасан. Өнгөрсөн зун хур тунадас ихтэй байсан. Долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл 700 ажилтан, албан хаагч, 160 орчим техник, тоног төхөөрөмжтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үер усыг эрсдэл багатай давсан. Энэ жишгээр хотын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 3200 ажилтан, албан хаагч 647 тусгай техник, 732 бичил техниктэйгээр ажиллаж байна. Улирал солигдох үед орсон цас эрсдэл ихээр үүсгэдэг учраас урьдчилсан төлөвлөгөөний дагуу 24 цагаар бэлэн байдалд ажиллалаа. Өмнөх жилүүдэд зөвхөн авто замд давс, бодис цацдаг байсан бол энэ өвөл явган хүний замд цацдаг жижиг техникийг хэрэглэнэ. Жолооч нар маань өвлийн дугуйгаа сольж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер  Л.Алтангэрэл “Цас орсон үед хот тохижилтын байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Хотын гол гудамж, зам, өгсүүр уруу хэсгүүд, зуслангийн бүс, гэр хорооллын бүсэд анхаарч цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байгаа” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 23 минутын өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 2 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 2 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 3 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 3 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 3 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 5 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 20 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 21 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 22 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 22 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр