Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газарт мал хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
Тодруулбал, иргэн А нь аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар явж байгаад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16:50 цагт холбогдох байгууллагад иржээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд байрладаг байна.
Одоогоор аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран иргэн А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна