МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Ингэснээр хараагаа тэглүүлэх, хараа зүйн эмчилгээ үйлчилгээ авахыг хүссэн МИАТ-ийн зорчигчдод тусгай хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна.

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” нүдний эмнэлэг нь нүдний төрөл бүрийн оношилгоо, эмчилгээ, хараа засах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм.

МИАТ ТӨХК-ийн зорчигч нь  сүүлийн гурван сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан тус эмнэлгийн сонгогдсон үйлчилгээ, мэс засалд тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд:

Мэс заслын төлбөрийн хөнгөлөлт:

  • Хараа засах мэс засал: ЛАСЕК (LASEK), ЛАСИК (LASIK), SMILE зэрэг мэс засалд 14–30 хувийн хөнгөлөлт.
  • Нүдний болор солих мэс засал: Мэс заслын төлбөрт тусгай хөнгөлөлт.

Нэмэлт үйлчилгээ, урамшуулал:

  • Мэс заслын дараах эхний нэг сарын хэрэглээний дусаалгыг үнэ төлбөргүй олгоно.
  • Хараа засах мэс засал хийлгэх зорчигч ажлын өдрүүдэд 300 мянган  воны үнэ бүхий шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
  • PRP эмчилгээ: 100.000 воны үнэ бүхий үйлчилгээ.
  • IPL эмчилгээ: 150.000 воны үнэ бүхий үйлчилгээ.

Хөнгөлөлтийн хэмжээ, үйлчилгээний үнэ болон хамрагдах нөхцөл нь мэс заслын төрөл, эмнэлгийн үзлэг, оношилгооны үр дүнгээс хамаарч болно. Үйлчилгээ авахаасаа өмнө эмнэлэгтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Үйлчилгээ авах, цаг захиалах:

  • “Gangnam Grand Eye” нүдний эмнэлэгтэй холбогдон үзлэг, оношилгоо болон шаардлагатай эмчилгээний цагийг урьдчилан товлоно.
  • Эмнэлэгт очихдоо гурван  сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн  нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ гадаад паспортын хамт бүртгэлийн ажилтанд үзүүлж, МИАТ-ийн зорчигчдод зориулсан тусгай хөнгөлөлтөө авна.

Шаардлагатай бичиг баримтыг үзүүлээгүй тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжгүй. Иймд эмнэлэгт очихдоо гадаад паспорт болон нислэгийн тасалбар, цахим тийзийн мэдээллээ заавал авч ирнэ үү.

Нислэгийн тасалбар нь тухайн зорчигчийн нэр дээр олгогдсон байх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна:

  • Зорчигчийн нэр
  • Нислэгийн чиглэл
  • Нислэгийн огноо
  • Суудлын дугаар
  • Нислэгийн дугаар
  • Цахим тийзийн (ETKT) дугаар
  • Нислэгийн ангилал: Эдийн засгийн ангилал (Y) эсвэл Бизнес ангилал (J)

“Gangnam Grand Eye” нүдний эмнэлэгтэй холбоо барих:

  • Лавлах утас: +82 10 8466 5090, +82 10 8682 8108 (kakao talk, Viber)
  • Facebook: “Grand Eye Clinic” нүдний эмнэлэг
  • Instagram: @grandeye_clinic_emneleg
  • И-мэйл: [email protected]
  • Хаяг: БНСУ, Сөүл хот, Сочо-гу, Gangnam-daero 363, Gangnam Tower, 4–5 дугаар давхар.

Facebook:  https://www.facebook.com/profi... 

Instagram:https://www.instagram.com/gran... 

Анхааруулга: Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан, асуудлыг МИАТ ТӨХК хариуцахгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://miat.com/mn/1351/gangn... 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 45 минутын өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 1 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 1 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 17 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ 18 цагийн өмнө
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа 23 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд Өчигдөр
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж Өчигдөр
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал Өчигдөр
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо Өчигдөр
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ Өчигдөр
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой Өчигдөр