Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзав. Уулзалталд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван байлцав.



Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх зэрэг чиглэлийн хүрээнд санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Индонез Улсын Хүнс, эмийн хяналтын агентлаг нь 2025 онд вакцины зохицуулалтын чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан нь тус улсын хувьд чухал амжилт болсныг онцолж, хоёр улсын эмийн зохицуулалтын асуудал хариуцсан байгууллагуудын хооронд техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Цахим эрүүл мэнд нь хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж,  индонезийн Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформыг хөгжүүлсэн туршлагыг судалж, хамтран ажиллах саналыг тавив.


Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин хэлэхдээ цахим эрүүл мэнд, эм, вакцины зохицуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн болохыг тэмдэглэж, дээрх чиглэлүүдээр монголын мэргэжлийн багийг ойрын хугацаанд урьж, өөрсдийн туршлагаас хуваалцахаа нотлов.


Уулзалтын төгсгөлд “Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн яамд хоорондын Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулав.




Талууд Санамж бичгийг бодит ажил хэрэг болгохын тулд хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бүрээр тодорхой арга хэмжээ төлөвлөх, хариуцсан байгууллагууд болон холбоо барих цэгүүдийг томилох, хэрэгжилтийг хянах механизм бүрдүүлэх, тодорхой үүрэг хариуцлага, хугацааг тохиролцох нь чухал болохыг онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана 1 цагийн өмнө
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна 1 цагийн өмнө
АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд 1 цагийн өмнө
Иргэд: Шатахууны үнэ нэмэгдээд ч оочер буурахгүй, өвөл болж байхад хэцүү байна шүү дээ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 2 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхдээ залилагчдаас сэргийлэх 4 зөвлөмж 18 цагийн өмнө
​"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал 18 цагийн өмнө
Их аварга Хакүхо М.Даваажаргал олон улсын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо 19 цагийн өмнө
​“ENJOY AI 2026” Улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ 19 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэд байгалийн баялгаасаа өмч, хөрөнгө, хувьцаатай болох ёстой 20 цагийн өмнө
П.Ганзориг: Төсвийн тогтвортой байдлын хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу 20 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Иргэдийн гар дээр мөнгө байхгүй байна, ногдол ашгаа иргэддээ өгөх ёстой 20 цагийн өмнө
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ Өчигдөр
Говь болон зүүн аймгуудын нутгаар хуурайшилт ихтэй байна Өчигдөр
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Говь-Алтай аймагт 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна Өчигдөр
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? 2026/10/18
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа 2026/10/18