​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа

Энэ удаа 160 гаруй оюутнууд хүсэлт өргөдлөө өгч 40 оюутан шалгарсан ба тус бүр 1.500$ -ийн тэтгэлэг авах аж.
Эдгээр оюутнуудын хувьд сургалтын төлбөрөө төлөх цаг тулсан үед олгогдож буйгаараа ихээхэн ач холбогдолтой ажээ.
“Барьцаагүй, хүү шимтгэлгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй" энэхүү тэтгэлэгт ямар ч их дээд сургуульд ямар ч мэргэжлээр сурч буй оюутнууд хамрагдах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар тус сан нь дотоодын 30 их, дээд сургуульд суралцаж буй нийслэл болон 21 аймгаас ирсэн, нийт 436 оюутанд 1.625.000 ам.долларын тэтгэлэг олгосон ба эргэн төлөлт 81 хувьтай байгаа гэнэ.
“Тэтгэлэг авагчаас тэтгэлэг олгогч” болох зорилготой тул зээлээ бүрэн төлж дууссан төгсөгчлөө "тэтгэлэг олгогч" хэмээн зарлаж алдаршуулдаг байна. Эргэн төлөлт нь санхүүгийн дарамт учруулахгүй байхын тулд анх авсан ханшаараа тооцож төлдөг ба ажил дээр гараад 2 жилийн дараагаас эхэлдэг.
Тус сангийн “Бид чамд итгэлээ, харин чи дараагийн үедээ энэ боломжийг бас олгоорой” гэсэн уриа нь оюутнуудыг ихээхэн хурцалдаг байна.
Энэхүү тэтгэлэг нь залуусын мөрөөдөлд итгэж, ирээдүйг нь бүтээхэд бодит түлхэц өгдөг хөрөнгө оруулалт гэж хэлж болно.
"Оюутан бүр нэг ментортой" гэдгээрээ онцлогтой. Шинэ Монгол сургуулийн төгсөгчдөөс японд Мабүчи ОУ-ын тэтгэлгээр суралцаад ирсэн залуус дүү нараа менторлож, суралцах арга барил, амьдралын туршлагаа хуваалцан зөвлөгөө өгнө.
Шинэ Монгол-Мабүчи сан зөвхөн тэтгэлэг олгоод зогсохгүй танилцах уулзалт, спорт өдөрлөг, номтой уулзалт, төгсөлтийн баяр, ажил эрхлэлтийг дэмжих фестивал зохион байгуулдаг.
Мөн Хүрээ ротари клуб тус сантай хамтран жил бүр шалгаруулалтын улаан шугамын дор орсон 41 дэх оюутанд боломж олгож, адилхан 1500$ тэтгэлэг олгож иржээ.
Олон залуустай "итгэлцлээр" гэрээлж, мөрөөдөлдөө хүрэх замыг нь гэрэлтүүлж буй “Шинэ Монгол-Мабүчи” сангийн хамт олон, үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ж. Галбадрахад оюутан залуус, тэдний гэр бүлийнхэн талархал илэрхийлж байв.
Энэ жилийн тэтгэлэг олгох ёслолд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Хүрээ клубын ерөнхийлөгч нар, ментор оюутнууд оролцов.

 
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Иргэд: Дүүжин тээврийн ган татлага тасрах уу, өвөл хөлдөх үү? 1 цагийн өмнө
​Шинэ Монгол-Мабүчи тэтгэлгийн сан 12 дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цагийн өмнө
Дэлхийн алдарт WEDRINK брэнд Монголд салбараа нээлээ 18 цагийн өмнө
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орууллаа 22 цагийн өмнө
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа Өчигдөр
УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа Өчигдөр
Өнөөдөр Хангай, говийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ Өчигдөр
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна Өчигдөр
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Өчигдөр
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй Өчигдөр
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 2026/10/16
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 2026/10/16
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 2026/10/16
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/16
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 2026/10/16