Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд байрлах орон сууцанд гал гарсан дуудлагыг аравдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид хэргийн газарт очиж ажиллахад иргэн Б-ийн 77 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны унтлагын өрөө бүрэн шатаж, зочны өрөө болон гал тогооны хэсэг галд өртсөн байсныг унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс зургаан том хүнийг аюулгүй талбайд гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна