Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Сэтгүүлч С.Будрагчаа өөрийг нь эзгүй байхад ар гэрт нь ШШГЕГ"аас явж байна хэмээн  өөрийгөө танилцуулсан хүн  сүрдүүлэх өнгө аястай үйлдэл үзүүлсэн  талаар мэдээлжээ.

Өнөөдөр 13:35 цагт энгийн хувцас өмссөн ийм царай төрхтэй эрэгтэй хүн манай хаалгыг бараг хэмхэртэл нүдэж, би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна. Хаалгаа нээ. Дотор хүн байгааг би мэдэж байна. Будрагчаад хилийн хориг тавьж баривчилна хэмээн орц хонгилоор цуурайттал бархирч гэр бүлийнхнийг минь маш аймшигтайгаар айлган сүрдүүлснийг сая дууллаа.

Би хөдөө ажлаар явж таарсан тул сая сүлжээнд ороод мэдэж маш их цочирдлоо.

Миний бие шүүхийн шийдвэрээр хүлээсэн ял шийтгэл байхгүй. Өр төлбөр байхгүй. Миний нэр дээр нээгдсэн эрүүгийн ямар нэгэн хэрэг, яллагдагчаар татагдсан тогтоол шийдвэр байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Гайхаж ядахдаа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар руу холбогдож, танай байгууллагын албан хаагч ийм зохисгүй үйлдэл гаргаж сүрдүүлэг заналхийлэл үзүүлсэн байна. Эзэн холбогдогчийг олж тогтоон “Яагаад ямар учраас ийм үйлдэл гаргасныг тодруулж өг” хэмээхэд “Манай байгууллагаас тийм үйлдэл гаргах боломжгүй. Хэрвээ очлоо гэхэд заавал албаны хувцастайгаа очих ёстой. Манай байгууллагын нэрийг барьсан залилан мэхлэгч эс бөгөөс өөр зорилго агуулгатай хүн байх” гэдэг тайлбарыг өглөө.

Монгол Улс минь эрх зүйт төртэй гэж би итгэдэг. Аливаа юм хууль журмынхаа дагуу явах ёстой гэж ойлгодог. Гэтэл учир тодорхойгүй байдлаар ийм ноцтой хэрцгий балмад үйлдэл гаргасанг үнэхээр ойлгохгүй байна.

Бага насны үр минь маш их айж уйлсан байна.

Тоталитар дэглэм тогтоохоор эрмэлзэгч эрх баригчдын гар хөлүүд өнөөдөр хууль ёсыг уландаа гишгэж, дур зоргоор авирлаж буйг би хаана хандаж хэрхэн шийдвэрлүүлэх ёстой юм бэ?

Би зөвхөн улс орныг минь тонон дээрэмдэж ханаж цадахгүй цуслагч хулгайч нарын буруу булхайг баримттайгаар илчилснийхээ төлөө ингэж хавчигдан гадуурхагдаж, шүүхийн шийдвэргүйгээр яргалуулах ёстой юу?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 1 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 2 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 3 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 5 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 5 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 6 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 7 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13