Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ

Б. Пагамдулам
20 цагийн өмнө

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын зохицуулалтад өөрчлөлт орох юм. 

Иргэн бүр мэдэж байх ёстой татварын гол 6 өөрчлөлтийг  хуваалцъя

Үүнд: 

Иргэд анхны байраа зарах бол ТАТВАРГҮЙ

Иргэн анх удаа өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөхийн татвараас 100% бүрэн чөлөөлөгдөнө

Бага орлоготой иргэд татваргүй

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 100% хөнгөлнө. 

 Хувиараа бизнес эрхлэгчид

Жилийн борлуулалтын орлого нь 1.0 тэрбум төгрөгөөс бага бол орлогынхоо ердөө 1-хэн хувиар татвар төлнө.

Бизнес эрхлэгч, ААН-үүдэд хамаарах өөрчлөлтүүд

НӨАТ-ын босго 400 САЯ боллоо

Жилийн орлого 50 сая хүрэнгүүт НӨАТ төлөгч болдог байсныг 400 сая төгрөг болгож өсгөв. Жижиг бизнесүүд НӨАТ-ын дарамтаас гарч байна!

Данс хаахыг халлаа

Татварын өртэй байсан ч дансыг бүрэн хааж, бизнесийг нь гацаадаг байдлыг зогсоож, орж ирсэн мөнгөний 30%-ийг дансанд нь заавал үлдээнэ.

 

1%-ийн татварын босго нэмэгдлээ

Бичил бизнесүүдийг дэмжих 1%-ийн татвартай байх орлогын хязгаарыг 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум төгрөг болгов. 

Үр дүн: Эдгээр өөрчлөлтийн ачаар иргэд, ААН-үүдийн халаасанд нийт 3.7 их наяд төгрөг татварын хөнгөлөлт болон үлдэхээр болж байна.

Эдгээр зохицуулалтууд 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 15 цагийн өмнө
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна 17 цагийн өмнө
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? 17 цагийн өмнө
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ 18 цагийн өмнө
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна 19 цагийн өмнө
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ 20 цагийн өмнө
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан 20 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 20 цагийн өмнө
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна Өчигдөр
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ Өчигдөр
Зохиолч Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” ном уншигчдын хүртээл боллоо Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Нөмрөгт одоогоор ямар ч ан амьтан алга, ажлын хэсэг байгуулж, үнэлгээг тогтооно Өчигдөр
У.Отгонбаяр: Нөмрөгийн дархан цаазат газар амьдралдаа очиж үзээгүй Өчигдөр
Нэг өдөрт хүрэн баавгайтай холбоотой 15 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдэж, иргэд 24 цаг оочерлоод ч шатахуун авч чадахгүй байна Өчигдөр
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хоёр хоног хааж, засварлана Өчигдөр
​Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 71 хувьд хүрлээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсжээ Өчигдөр