2026 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар: Орон нутаг, нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр 2026 оны аравдугаар сарын 12-ны байдлаар хүрэн баавгайтай холбоотой нийт 15 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс Хөвсгөл, Хэнтий аймагт тус бүр 4, нийслэлд 3, Булган аймагт 2, Завхан, Төв аймагт тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Баян-Өлгий, Дорнод, Увс, Дархан-Уул аймгаас дуудлага, мэдээлэл ирээгүй бөгөөд Архангай, Сэлэнгэ аймгууд мэдээллээ ирүүлээгүй байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудаас Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэрийн өвөр гэх газарт баавгай мал руу халдаж, нэг хонь барьсан бол Алаг-Эрдэнэ сумын Бэрхэмшийн сайр гэх газарт сарлагийн үхэр барьсан гэх мэдээлэл иржээ. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хандгайт багийн Баянголын улаан өвөр гэх газарт айлын мал руу халдаж, нэг үхэр идсэн гэх дуудлага бүртгэгдсэн байна. Бусад тохиолдолд хохирол учраагүй гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна