"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн Хэнтий дэд төслийн хэрэгжилт, явцтай танилцлаа. Уг төсөл нь Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжиж байна.

Нийт 286 га орчим эдэлбэр газар бүхий уг төслийн хүрээнд
Дадал сумын хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих
Дадал сумын төвөөс “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, зогсоол, цахилгаан дамжуулах шугам барих ажил
Дадал суманд орон нутгийн санал, оролцоотой 6 жижиг тохижилтын төслүүдийг тус тус хэрэгжүүлж дуусган, ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Харин

”Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын 2580 м2 талбай бүхий мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай буюу дуусах шатандаа
”Угаалга, үйлчилгээний төв”-ийн барилга угсралт 5 хувьтай тус тус үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг ТӨЛӨВЛӨГӨӨТ ХУГАЦААНДАА дуусгахад анхаарал хандуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Цогтгэрэл: Бүлгийн даргын ажлаа өгөхийг шахсан зүйл байхгүй 38 минутын өмнө
Н.Алтанхуяг: Хэн ч АН-ын бүлгийн дарга болсон бүлгээ зохион байгуулаад авч явж чадна гэж бодож байна 42 минутын өмнө
"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай хэрэгжиж байна 1 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хууль намрын чуулганаар батлагдах уу? 2 цагийн өмнө
Маргаашийн хөгжлийг өнөөдөр санхүүжүүлэв: Багахангай–Хөшигийн хөндийн төмөр зам ашиглалтад орлоо 4 цагийн өмнө
Байшин, таван ханатай гэр шатжээ 5 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 6 цагийн өмнө
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? Өчигдөр
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ 2026/10/10
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна 2026/10/10
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 2026/10/10
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09