УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат багш Ж. Галбадрах J.F.Oberlin их сургуулийн “Хүндэт Доктор” цолоо гардаж авахаар өнөөдөр Наран улсыг зорьжээ.
1921 онд байгуулагдсан Япон улсын J.F.Oberlin их сургууль нь нийгмийн бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст «J.F.Oberlin их сургуулийн хүндэт доктор» цолыг олгодог.
Өдгөө энэхүү цолыг нийт 34 хүнд олгоод байгаа бөгөөд 2016 онд Монгол Улсаас Япон Улсад сууж байсан Элчин сайд асан С. Хүрэлбаатар тус цолыг хүртэж байжээ. Ийнхүү 10 жилийн дараа энэхүү цолыг Монголоос хүртэж буй хоёр дахь хүн нь УИХ-ын гишүүн, Гавьяат багш Ж. Галбадрах болж байна.. https://www.obirin.ac.jp/en/about/honorary.html

Түүний Монгол Улсын боловсролын тогтолцоонд томоохон шинэчлэл хийж, боловсролын чанарыг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйлсэд тасралтгүй сэтгэл зүтгэл гарган хийсэн ажлуудыг өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндэт цолыг олгохоор болжээ.
УИХ-ын гишүүн Ж. Галбадрахын хувьд Монгол, Японы парламентын бүлгэмийн даргаар ажиллаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй юм.
J.F.Oberlin их сургууль нь 11 мянга гаруй оюутан суралцдагаас Дэлхийн 29 улс, бүс нутгаас оюутан хүлээн авч суралцуулдаг бөгөөд өдгөө 900 орчим гадаад оюутнууд суралцаж байна. Энэхүү сургууль нь олон улсын, мэдлэг боловсрол олгох чиглэлдээ дээгүүрт бичигддэг топ сургуулиудын нэг билээ.
Тус сургууль нь 1994 онд Монголоос анх удаа гадаад оюутан хүлээн авснаас хойш өдгөө 60 орчим монгол оюутан тус сургуульд суралцан төгсчээ. Харин 2008 оноос “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнJ.F.Oberlin их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Гавьяат багш Ж. Галбадрах Япон Монголыг холбох боловсролын гүүр болж олон залууст боломж олгож ирснийг монголчууд мэднэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна