Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ

Б. Пагамдулам
57 минутын өмнө

Дорнод аймаг энэ он гарсаар аялал жуулчлалын салбараас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ. Гадаадын жуулчин тус аймгийн нутгаар 5-9 хоног аялахдаа дунджаар 4-5 сая төгрөг, дотоодын жуулчин 600 мянгаас 2.5 сая төгрөг зарцуулдаг байна.

Аймгийн хэмжээнд дулааны улиралд жуулчдад үйлчлэх боломжтой 61 үйлчилгээний газар байдаг бөгөөд нэг удаад нийт 1000 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай. Харин өвлийн улиралд ажиллах жуулчны бааз, амралтын газар одоогоор байхгүй байна.

Монгол Улсын хэмжээнд хийсэн аялал жуулчлалын хөгжлийн индексээр Дорнод аймаг 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Гэвч аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь авто зам юм. Дорнод аймаг газар нутгийн хэмжээгээр улсад гуравдугаарт ордог ч Булган, Хөлөнбуйр сумаас бусад сумтай авто замаар бүрэн холбогдоогүй байна. Судалгааны дүгнэлтэд тус аймгийг байгаль, түүх, соёлын арвин нөөцтэй гэж онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 57 минутын өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна 22 цагийн өмнө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө 22 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ 22 цагийн өмнө
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ Өчигдөр
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна Өчигдөр
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн Өчигдөр
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 2026/10/05
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 2026/10/05
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 2026/10/05
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 2026/10/05