Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ

Б.Хонгорзул
53 минутын өмнө

 Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөснөөс 2026 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар хамрагдалт 69.2%-тай үргэлжилж байна. 

 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2026 оны 10 дугаар сарын 01-нээс 15-ны өдрүүдэд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд дараах 3 чиглэлээр ажиллаж байна:

 НЭМГ-ын шуурхай удирдлагын баг болон ХӨСҮТ-ийн Томуугийн харуулан тандалт, дархлаажуулалтын албатай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд дэмжлэгт хяналт хийж байна. 
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө дүүргийн Засаг даргын Тамгын газарт танилцуулан, дархлаажуулалтыг хамтран зохион байгуулж байна.
 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдүүдийн томуугийн дархлаажуулалтын хамрагдалтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарт танилцуулж, дархлаажуулалтыг дэмжин ажиллах хүсэлт хүргүүлэн ажиллаж байна. 

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхэнд дараах УРИАЛГЫГ хүргүүлж байна: 

Эцэг эх, асран хамгаалагчид аа:
Та бүхэн 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, мөн бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлэн, томуугийн хүндрэлээс хамгаалаарай! 

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ээ:
6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах цаг гаргаж, дэмжлэг үзүүлэн ХАМТРАН ажиллахыг хүсье! 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 53 минутын өмнө
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо 1 цагийн өмнө
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна 1 цагийн өмнө
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг 2 цагийн өмнө
Нийт нутгаар хур тунадас орохгүй 3 цагийн өмнө
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 22 цагийн өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 23 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа Өчигдөр
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 2026/10/03
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2026/10/02
Монгол улсын шинэ заан Д.Алтанцоожид “Заан жимни”-г гардууллаа 2026/10/02
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02