​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Монгол Улсад реформ хэрэгтэй байна. Харин юуг, яаж, хэрхэн шинэчлэх вэ? Хоосон хийрхэл, хуурай шүүмжлэл биш бодит шийдэл, мэргэжлийн байр суурь, нэгдмэл үнэт зүйл, цэгцрэх үйл явц бидэнд илүү хэрэгтэй байна гэсэн итгэл үнэмшил дор нэгдсэн залуус “Реформ” клуб байгуулж, бямба гарагт анхны уулзалтаа хийжээ. 


 Намууд доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн системийг гацааж, нийгмийн хэт туйлшрал гаарч, авлига, хүнд суртал, шударга бус байдлыг үл тэвчих иргэдийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ бүхний эцсийн хохирогч нь иргэд, бидний үр хүүхэд. Бидний ирээдүй үүний төлөөсийг төлөх ёсгүй гэж клубыг үүсгэн байгуулагчид үзэж байгаа аж. 
 
Асуудлыг зөвхөн шүүмжлээд өнгөрөхгүй. Харин реформын бодит санал, шийдэл гарган бодлого тодорхойлох түвшинд идэвхтэй оролцож, хүчтэй нөлөөлөх цаг нь болсон гэж уулзалтад оролцсон залуус байр суурь нэгдсэн байна. Нийгэм, улс төр, эдийн засаг, намуудын шинэчлэлээс эхлээд боловсрол, эрүүл мэнд, технологи хүртэл Монголын ирээдүйд, иргэн бүрт хамаатай асуудлуудыг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, хамтын хүчээр шийдэх нь бидний гол зорилго гэж анхныхаа уулзалтаар тодорхойлжээ. 
 
Клубийнхэн “Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй, харин бид өөрсдөө хийх ёстой. Чиний, таны, бидний оролцоо л нийгэмд гэрэл асаах болно” хэмээн онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг 54 минутын өмнө
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ 1 цагийн өмнө
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна 4 цагийн өмнө
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 22 цагийн өмнө
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой Өчигдөр
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Өчигдөр
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш Өчигдөр
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2026/10/02
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2026/10/02
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 2026/10/02
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 2026/10/02
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 2026/10/02
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 2026/10/01
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 2026/10/01
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 2026/10/01