Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
10-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баян-Өлгийн зарим, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +13...+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. +7...+9 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: 0 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна