Өнөөдөр хуваарь ёсоор Ардчилсан намын бүлэг 4:11 хурлаа хийж мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шатахууны хомсдол болон салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжилсэн юм. Ингэхдээ Г.Дамдинням сайд шиг сайд түүхэндээ байгаагүй. Өөрөө шатахуун авах гэж оочирлож үзээгүй хүн. Ард иргэдийн нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Шатахуун импортлогч ААН-үүдэд өнгөрсөн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлж ирсэн. Одоо 9 их наяд төгрөгийг зарцуулах эрхийг Г.Дамдиннямд олгосон ч үр дүн харагдахгүй байна гэх зэргээр шүүмжилсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна