Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын боксын төрөлд хагас шигшээ тоглолтууд боллоо.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Хархүүгийн Билгүүнсайхан Японы боксчин Рүи Ямагүчитай хагас шигшээд тулалдсан юм. Ялсан нь медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тулаанд эзэн орны боксчин оноогоор илүүрхэж, шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулав.
Ийнхүү Х.Билгүүнсайхан Монголын багийн хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа.
Өмнө нь дугуйчин С.Жамбалдорж цуваа гараанаас хүрэл медаль хүртсэн юм.
Ийнхүү манай улс одоогийн байдлаар хоёр хүрэлтэй Балбын хамт 35-д жагсаж байна.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Филиппиний боксчин Карло Паалам Японы Рүи Ямагүчитай шигшээд тулалдахаар тунаж үлдсэн бол Казахстаны Махмуд Сабырхан хүрэл медаль зүүлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна