АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

АМГТГ-аас Улаанбаатар хотын ШТС-үүдэд борлуулж буй АИ-92 автобензиний чанарт тогтмол хяналт, шалгалт хийж байна.

Энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 28-30-нд ШТС-үүдээс түүврийн аргаар К2 буюу энгийн, К5 буюу Евро-5 ангиллын АИ-92 бензиний дээж авч, АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлжээ.

Шинжилгээгээр К2 ангиллын бензиний октаны тоо 93, хүхрийн агууламж 157-170 мг/кг гарсан байна. Стандартаар октаны тоо 92-оос дээш, хүхрийн агууламж 500 мг/кг-аас ихгүй байх шаардлагатай.

Харин К5 буюу Евро-5 ангиллын бензиний октаны тоо 92-95, хүхрийн агууламж 4.4-10 мг/кг гарчээ. Уг ангиллын бензинд хүхрийн агууламж 10 мг/кг-аас ихгүй байх стандарттай.

Ийнхүү түүврийн аргаар шалгасан К2 болон К5 ангиллын АИ-92 бензиний дээжүүд стандартын шаардлагыг хангасан байна.

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 41 минутын өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 1 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 7 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 7 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 7 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 8 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 2026/09/28