УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн жилийн орлого 267 сая төгрөгөөс огцом буурч 79 сая төгрөг болжээ. Харин түүний гэр бүлийн орлого 180 саяас 215 сая төгрөг болж өссөн байна.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг Nissan Patrol машинтай байсан нь хэвээр байна. Тэрээр 2024 онд дотоодын банканд 12 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2025 онд 10 сая төгрөг болон буурчээ. Мөн 1.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэл нь 950 сая төгрөг болтлоо буурчээ. Мал амьтны тухайд 45 бүл зөгийн нь 18 болж буурсан бол Хурдан удмын 10 адуу нь 3 болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна