Ихэнх нутгаар хүйтэрнэ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. 

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +4...+6 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөсөө 7-9 градусаар хүйтэрч +4...+6 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөсөө 6-8 градусаар хүйтэрч +2...+4 градус дулаан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 48 минутын өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 49 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 1 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 19 цагийн өмнө
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 19 цагийн өмнө
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга Өчигдөр
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2026/09/25
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2026/09/25
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 2026/09/25
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 2026/09/25
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 2026/09/25
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25