Баянхошуу гудамж төслийн хүрээнд маргааш буюу 2026 оны есдүгээр сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын “Зорчигч 2” ОНӨААТҮГ-аас Содон хороолол хүртэлх авто замын зүүн урсгалыг түр хугацаагаар хязгаарлана.
Энэ хугацаанд авто замын цэвэрлэгээ болон өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх юм.
Иймд жолооч, зорчигчдыг тухайн чиглэлд замын хөдөлгөөний зохицуулалт, түр хязгаарлалтыг анхаарч, бусад чиглэл сонгон зорчихыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна