Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ

Б.Хонгорзул
38 минутын өмнө

“Булган мээж” ОНӨХХК-ийн 6 тэрбумын өр төлбөр, Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Үүний дагуу орон нутгаас ирүүлсэн асуудлыг нэг бүрчлэн авч үзэж, шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 205 асуудлын 97-г шийдвэрлэсэн бол 108 асуудлын шийдвэрлэлтийг үргэлжлүүлж байна. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэж буй ажлуудын дийлэнх нь дулаан, цахилгаан хангамж болон дэд бүтцийг сайжруулахтай холбоотой. Тиймээс шаардлагатай ажлуудыг 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт тусган хэрэгжүүлэх юм.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Булган аймгийн “Булган мээж” ОНӨХХК-д үүссэн өр төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр Эрчим хүчний сайдын багцад 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулж, өр төлбөрийг ирэх оны төсвөөр шийдэхээр болжээ. Мөн Төв аймгийн Хүннү хотын эдэлбэр газраас дулааны цахилгаан станц шинээр барих зориулалтаар 30 га газар ашиглуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Чойбалсан–Баруун-Урт чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Увс аймгийн Улаангом сумын Дулааны хоёрдугаар станцыг өргөтгөх, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дулаан дамжуулах төв болон 4.2 км дулааны шугам барих ажлыг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна. Цаашлаад Говь-Алтай аймгийн төвийн дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсвийн төсөлд туссан бол Өвөрхангай аймгийн дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг 2027 онд олгохоор төлөвлөжээ.
Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн эрчим хүч, цахилгаан, дулаан хангамжтай холбоотой хэд хэдэн ажлыг мөн 2027 оны улсын төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Баян-Өлгий аймгийн Алтай сумыг Буянт сумтай холбох 40 км, 35/10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон Цэнгэл сумын 35 кВ-ын дэд станц, Ховдод 35/6 кВ-ын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, аймгийн төвийн 6 кВ-ын сүлжээг 10 кВ-д шилжүүлэх, Дархан-Уул аймагт “Дулааны насос станц-1” болон “Ф800 мм-ийн төв магистраль шугам”-ын хамгаалалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
2019 онд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн ч ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани 2025 онд дампуурсантай холбоотойгоор зогсоод байсан 10 аймгийн дулааны станцын төслийг үргэлжлүүлж, үлдсэн ажлыг улсын төсвийн санхүүжилтээр дуусгахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн дулааны станцын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 34 минутын өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 38 минутын өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24