Өчигдөр/2026.09.23/ Ерөнхий сайд Н.Учрал, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар намынхаа “30-ын тал”-ын 26 гишүүнтэй уулзсан. “30”-ын талаас УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Х.Булгантуяа нарын гишүүд гадаадад томилолттой байгаа юм. Уулзалт хийхдээ тэд үдийн зоог барьж, жижигхэн хэмжээний шүүх хурал хийжээ. Намынхаа даргын сургуульд мөнгө олгох гэж байсныг хэн илчлэв гэдгийг олж, буруутанг зарлах. Баахан эксел файлыг Сангийн яамны референт, Боловсролын яамны, УИХ-ын Тамгын газрын, байнгын хорооны референт дамжсан тухай маргажээ. Сүүлдээ ажлаа хийсэн нэг референт буруудах шинжтэй болонгуут “30 тал”-ын хүүхнүүд “Та нар ажлаа хийж байгаа референтээр туг тахихгүй, Л.Энх-Амгалан сайд та уучлалт гуй” гэж 2 цаг хэрэлдэж хэлэлцсэний үндсэн дээр дүгнэн хэлж. Гэтэл Л.Энх-Амгалан за “Би уучлалт гуйяа” гэж нэг хэлээд, жаахан байж байснаа бодлоо өөрчлөөд би хуулийн байгууллагад хандсан, түүний дараа уучлалт гуйя гэж цаг хожих тухай ярьжээ. Түүнээс гадна Л.Энх-Амгалан сайд та танхимынхаа эсрэг ажиллаад байгаа юм уу, өдөр болгон л ордны коридорт Ерөнхий сайд Н.Учралын сургуульд мөнгө өгсөн, өгөөгүй гэж сэдэв өрдөх боллоо гэж уулзалтад байсан гишүүд Н.Учралд сайдыг нь нүүрэн дээр нь матав. Н.Учрал олон гишүүний үгэнд автсан уу “Амгаа сайд та энэ хэдэн хүүхнээс уучлалт гуйчихаач, ах зах хүн байна” гэж хэлээд амжжээ. “Түгжил, Түгжилмаа хайсан хурал ингээд өөх ч биш, булчирхай ч биш “эвтэй байцгаая” гэдэг хуурамч үгтэй, эвгүй салцгаав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна