БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатарт баавгай орж ирсэн тухай дуудлага 2 удаа бүртгэгдсэн. Монгол Улс 1980-аад онд 500 гаруй баавгай бий гэсэн судалгаа хийснээс хойш дахин тооллого явуулаагүй. Ирэх жил тоолно гэсэн төлөвлөгөөтэй байна. Байгаль хамгаалагчдад эхний ээлжид унтуулдаг буу, үргээхэд хэрэглэдэг цацлага авна. Үүнд нийт 1 тэрбум 88 саяыг улсын нөөцөөс гаргана. Амь тулсан үед буудах тусгай зөвшөөрлийг олгож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна