ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг

Ц.Цэрэнбадам
54 минутын өмнө

Боловсролын яам ХААН Банк болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт шинээр бага сургууль барихаар болж,  долдугаар сарын долооны өдөр  хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

Өнгөрсөн онд ХААН Банкны  санхүүжилт, дэмжлэгээр 4 байршилд бага сургууль байгуулснаар алслагдсан багийн 300 гаруй хүүхэд гэртээ ойр, аюулгүй, аз жаргалтай орчинд суралцах боломж бүрдсэн юм.

Шинээр баригдах 2 сургуулийн барилга нь өмнөх сургуулиудын нэгэн адил уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан, жилийн 4 улиралд дэд бүтцийн хүндрэлгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн сургалтын танхим болон бүрэн тоноглогдсон цахим анги байгуулж, сурагч бүрийг шаардлагатай хичээлийн хэрэгслээр бүрэн хангах юм. 

Ташрамд дурдахад, ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, итгэл, боломж, ирээдүйг нь ойртуулж өгөх зорилгоор энэ онд нийт 6 байршилд бага сургууль байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа энэхүү төслийн санаачилгыг анхнаас нь дэмжиж, хүүхдийн боловсрол, хөгжлийн тэгш боломжийг бүрдүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоог уриалан ажиллаж буй билээ.

ХААН Банк 2007 оноос хойш ХААН Банк сангаараа дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, хүүхэд хамгаалал зэрэг олон салбарт энэ оныг оролцуулаад нийт 540 гаруй төсөл, хөтөлбөрт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 29 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 44 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 54 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19