Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

O.Аззаяа
2026/09/20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангаж, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Бямбасүрэн “Энэ оны зургаадугаар сарын байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна. Энэ нь өмнөх онуудаас 4-5 дахин ихэссэн. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ор хүрэлцдэггүй. Тиймээс засвар өргөтгөл хийж, 25 ор ажиллуулах шаардлага байна. Хөнгөвчлөх тасаг, мэс заслын өрөөний хүчин чадалтай уялдуулан хүчилтөрөгчийн үйлдвэр барих хэрэгцээ бий. Хүчилтөрөгчийн үйлдвэр барихад Эрүүл мэндийн төвийн хашаан доторх “ХТП – 3168” трансформаторын дэд станцыг нүүлгэн шилжүүлэх зэрэг шийдэл хайж байна. Баянгол дүүргийн хэмжээнд бөөрний архаг дутагдалтай 52 өвчтөн байдаг. 2016 онд диализын дөрвөн аппарат шинээр суурилагдсан. Үүнээс хойш огт шинэчлээгүй, ачааллаа дийлэхгүй байгаа” гэлээ.

Баянгол дүүрэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 54.2 хувьд хүрчээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Томуугийн эсрэг дархлаажуулалтын үр дүнд эмнэлэгт өвчлөл 20 хувь, хэвтэн эмчлүүлэх 30 болон түүнээс дээш хувиар буурах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалсан байдаг. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үр дүнтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 12 эрүүл мэндийн байгууллагад 772 хүүхдийн тусламжийн ор дэлгэсэн байна. Томуугийн дэгдэлтээс хамаараад 115 хувь буюу 1607 ор хүртэл дэлгэхээр төлөвлөсөн” гэв.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрүүл мэндийн төвд тулгамдаж буй эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хөнгөвчлөх тасгийг өргөтгөх, эмнэлгийн дэргэд баригдах хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг хамгийн боломжит хувилбараар шийднэ. Мөн диализын аппаратыг судал. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн иргэддээ өөрт хамгийн ойр өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандаж “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аянд хамрагдахыг уриалж байна. Бид энэ өвөл эх, хүүхдийг коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангахаар төрөлжсөн эмнэлгүүдийг бий болгон ажиллаж байна. Эмнэлгүүдийн зогсоолын эхний хоёр цаг үнэгүй байгаа ч эмнэлгээр үйлчлүүлээгүй хүмүүс зогсоолд нь машинаа тавьдаг, зогсоол хүрэлцэхгүй хэвээр байна. Энэ асуудлыг судлах хэрэгтэй” хэмээн үүрэг чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр