“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ц.Цэрэнбадам
27 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, төр, хувийн хэвшил, орон нутгийн түншлэлд суурилсан бодит бүтээн байгуулалт болж байгааг Ерөнхийлөгч хэлж, хамт олонд талархал илэрхийлэв. 

Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг дотоодоос, 21 хувийг импортоор хангадаг.

2025 онд  цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 12.6 тэрбум киловатт цагт хүрч, 2024 оны түвшнээс 8.4 хувиар өссөн. Энэ онд 13.6 тэрбум киловатт цагт хүрч өмнөх оны түвшнээс 7.5 хувь өсөх урьдчилсан тооцоотой байна. 

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” жилд 489 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 440 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, ойролцоогоор 150 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр,  30 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. 

Түүнчлэн манай улсын газар тариалан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн гол түшиц нутаг болох Сэлэнгэ аймагт тариаланчид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, жижиг, дунд бизнес хөгжих, шинэ ажлын байр бий болох, хүнсний үйлдвэрүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангах боломж бүрдэх юм.

Үндэсний хэмжээнд манлайлж, хөрөнгө оруулсан болон төслийг хариуцан гүйцэтгэж байгаа станцын хамт олон, инженер, техникийн ажилтнууд болон гэр бүлд нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 27 минутын өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 2 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 3 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна Өчигдөр
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо Өчигдөр
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна Өчигдөр