Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Б. Пагамдулам
20 цагийн өмнө

Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар өнөөдөр /2026.11.03/ Азийн хөгжлийн банк (АХБ) болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Тус хэлэлцээрийн хүрээнд гурван аймгийн 4 сургуулийн дотуур байранд засвар үйлчилгээ хийхээс гадна хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон сайжруулна. Мөн сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөрийг орон нутгийн болон нийслэлийн 12 сургуульд шинээр нэвтрүүлэх юм.

Сангийн сайд З.Мэндсайхан төсөл амжилттай хэрэгжсэнээр боловсролын салбарт жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг яриандаа онцолсон. Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүртээмжийг өсгөхөд нягт хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Азийн хөгжлийн банк болон Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийллээ.

Арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казумаса болон холбогдох албаныхан оролцсон юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө 2 цагийн өмнө
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй 2 цагийн өмнө
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв 4 цагийн өмнө
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна 5 цагийн өмнө
“Оюутолгойн” ногдол ашгийн асуудлаар ЗГ, Ерөнхийлөгч болон улс төрийн намууд ямар байр суурь илэрхийлэв? 5 цагийн өмнө
Н.Ганболд: Шатахуунд оочерлож буй жолооч нарт хоол хийж зараад хоёр сар болж байна 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн болон Дорнодын хойд нутгаар зөөлөн цасан шуурга шуурна 5 цагийн өмнө
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 20 цагийн өмнө
Жаргалтхаан суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууц ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийснээр “Богд Даатгал” цаашдын алсын хараа, хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна 22 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана Өчигдөр
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил Өчигдөр
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна Өчигдөр
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь Өчигдөр
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан Өчигдөр
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна Өчигдөр
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар цас орно Өчигдөр
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа 2026/11/02