Чингэлтэй дүүргийн Засаг даргаар 2024 оны аравдугаар сараас 2026 оны арваннэгдүгээр сар хүртэл ажилласан Н.Мандуул өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Түүний бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс үр дүн, хамрах хүрээгээр нь онцлох 10 ажлыг танилцуулж байна.
1. Гэр хорооллын 4,000 өрхийн дулаан алдагдлыг бууруулав
Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өрхийн дулаан алдагдлыг шийдвэрлэхээс эхлүүлж, “Дулаалъя” төслийн хүрээнд 3,000 байшин, 1,000 гэрийг дулаалгад хамруулжээ. Дулаалгын үр дүнд айл өрхүүдийн галлагааны давтамж 2–3 дахин буурч, долоо хоногийн нүүрсний хэрэглээ 1–2 шуудайгаар багассан байна.
2. Айл өрхүүдийг нарны эрчим хүч үйлдвэрлэгч болгов
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нарны илч” төслийг хэрэгжүүлж, эхний шатанд 92 өрхийг нарны системд холбов. Ингэснээр өрхүүд нүүрсний хэрэглээгээ орлуулж, илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой болсон. Төслийг өргөжүүлэн 450 орчим өрхөд нэвтрүүлэхээр БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагаас 2.5 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлжээ.
3. Аж ахуйн нэгжийн татварын 1 хувийн хөнгөлөлтийг ашиглан янданг цөөлөв
Татварын 1 хувийн хөнгөлөлтийг ашиглан Голомт банкны санхүүжилтээр гэр хорооллын 365 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй агаарын дулааны насос суурилуулж, зуухыг орлуулав.
4. Улсын сургуулиудыг нарны эрчим хүчинд шилжүүлэв
Чингэлтэй дүүргийн 49, 57, 61 дүгээр сургуулийг нарны эрчим хүчний системд холбожээ. Эдгээр сургууль цахилгааны хэрэглээнийхээ 40-60 орчим хувийг нарны эрчим хүчээр хангаж байна. Өнөөдрийн байдлаар 149 дүгээр сургуулийг 70 кВт хүчин чадалтай нарны системд холбох ажил үргэлжилж байна.
5. “Ногоон сургууль” төслийг үндэсний жишиг загвар болгов
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 57 дугаар сургуульд аюулгүй, эрүүл, ногоон, ухаалаг гэсэн дөрвөн чиглэлээр сургалтын орчныг шинэчилжээ. Нарны эрчим хүч, хүүхэд буулгах аюулгүй бүс, хог хаягдлыг дахин боловсруулах, сурагчдын эрүүл мэндийн үзлэг зэрэг шийдлийг нэгтгэсэн уг загварыг улсын хэмжээнд 100 сургуульд нэвтрүүлэхээр Засгийн газраас баталсан.
6. Хувийн хэвшлийн санхүүжилтээр сургуулиудын нүүрсний халаалтыг шинэчлэв
Аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн зохицуулалтыг ашиглан, хувийн хэвшилтэй хамтарч 117 дугаар сургуулийн нүүрсний халаалтыг хийн түлшинд бүрэн шилжүүлэв. Мөн өнгөрсөн долоо хоногт 149 дүгээр сургуулийг хийн халаалтад шилжүүлсэн.
7. Дүүргийн 2,000 гаруй сурагчийг үнэ төлбөргүй усан сэлэлтийн сургалтад хамруулав
Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан үнэ төлбөргүй усан сэлэлтийн хөтөлбөрийг эхлүүлж, 2
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна