Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана

O.Аззаяа
1 цагийн өмнө

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форум өнөөдөр болж байна. Уг форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 өрхийг цахилгааны аюулгүй холболт, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна гэдгийг онцоллоо. Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна.

Агаарын бохирдол нь нэг эх үүсвэрээс улбаалдаггүй учраас шийдэл нь ч нэг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй юм. Тиймээс “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд айл өрх, уурын болон усан халаалтын зуух, автомашин зэрэг утаа үүсгэгч эх үүсвэр бүрд тохирсон шийдлийг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва танилцууллаа. Тэрээр “Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд 73 мянга гаруй өрх буюу нийслэлийн айл өрхийн 45 орчим хувь нь амьдарч байгаа юм. Эхний ээлжид дээрх өрхүүдийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлэхээр нийслэлийн зүгээс шат дараатай ажлуудыг хийж байна. Нийслэлийн 26 байршилд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг нэг дор шийдсэн цогц орчныг бий болгохоор ажиллаж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 1 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 1 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 1 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 3 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 3 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 3 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 4 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 4 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31