30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Монголын даатгалын салбарт 30 гаруй жилийн түүхийг бүтээсэн “Бодь Даатгал” ХК брэндийн шинэчлэл хийн, албан ёсоор “Богд Даатгал” нэртэйгээр дараагийн хөгжлийн үе шатаа эхлүүлж байна. Энэхүү брэндийн шинэчлэл нь компанийн 30 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, харилцагчдын итгэл, салбартаа бий болгосон үнэ цэнэд тулгуурлан цаашдын хөгжлөө тодорхойлж буй алхам юм. Энэ хүрээнд дотоод үйл ажиллагаа, андеррайтингийн бодлогоо олон улсын стандартад нийцүүлж, цаашид технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр компанийн олон жилийн турш бүрдүүлсэн туршлагыг шинэ хөгжлийн чиглэлтэй уялдуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх аж.

 Монголын даатгалын салбарт 30 гаруй жилийн түүхийг бүтээсэн “Бодь Даатгал” ХК брэндийн шинэчлэл хийн, албан ёсоор “Богд Даатгал” нэртэйгээр дараагийн хөгжлийн үе шатаа эхлүүлж байна. Энэхүү өөрчлөлт нь өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, үнэт зүйлдээ тулгуурлан ирээдүйн урт хугацааны стратегийн зорилго руу чиглэсэн хөгжлийн шинэ шат болж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монголын даатгалын зах зээлд ердийн даатгалын 20 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас “Бодь Даатгал” нь 1995 онд анхны арилжааны даатгалын компанийн нэг болон байгуулагдсан ууган байгууллага юм. Зах зээлийн шилжилтийн цаг үед эрсдэлийн удирдлага, даатгалын соёлыг эх орондоо нэвтрүүлж байсан тус компани өдгөө 21 аймаг, 330 сум, 22 салбар, 200 гаруй ажилтан, 1,000 гаруй төлөөлөгчөөр дамжуулан 250 мянга гаруй харилцагчид үйлчилгээгээ хүргэж байна.

Тус компани нь салбартаа шинэ стандарт, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн анхдагчдын нэг байсаар иржээ. Тухайлбал, 2006 онд Засгийн газар, Дэлхийн банктай хамтран малын индексжүүлсэн даатгалын төслийг орон нутагт анхлан хэрэгжүүлэгчээр ажиллаж, малчдын амьжиргааг эрсдэлээс хамгаалах суурийг тавилцсан байна. Мөн “МИАТ” ТӨХК-ийн агаарын тээврийн даатгал, газрын тос болон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, салхин парк, ус хангамжийн гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн эрсдэлийг дэлхийн шилдэг брокеруудаар дамжуулан олон улсын давхар даатгалын зах зээлд амжилттай байршуулж ирсэн байна.

Түүнчлэн, 2015 оноос дэлхийн даатгалын салбарт тэргүүлэгч “AXA” групптэй хамтран ажиллаж, “BODI+Global Healthcare” олон улсын эрүүл мэндийн даатгалыг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Улмаар 2019 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан анхдагч зах зээлд IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон юм.

Энэхүү брэндийн шинэчлэл нь компанийн 30 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, харилцагчдын итгэл, салбартаа бий болгосон үнэ цэнэд тулгуурлан цаашдын хөгжлөө тодорхойлж буй алхам юм. Энэ хүрээнд дотоод үйл ажиллагаа, андеррайтингийн бодлогоо олон улсын стандартад нийцүүлж, цаашид технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр компанийн олон жилийн турш бүрдүүлсэн туршлагыг шинэ хөгжлийн чиглэлтэй уялдуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ 5 минутын өмнө
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо 1 цагийн өмнө
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно 1 цагийн өмнө
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна 2026/10/31
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29