16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэж шийдвэрээ өнөөдөр танилцууллаа. Шүүхээс Ц.Дагвадоржид оногдуулсан бүх насаар нь хорих ял болон Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо.
16 настай охиноо бусдын гарт алдсан хэргийн үнэн мөнийг олохын төлөө өнөөдрийг хүртэл тэмцсэн охины ээж Г.Отгонтуяа, “Өнөөдрийг хүртэл хамт байж, дэмжсэн Монголын ард түмэнднээ маш их баярлалаа. Хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. Би зөвхөн өөрийн охины төлөө бус, нийт хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхэд бүр хайрлагдаж, хамгаалагдах ёстой, шударга ёс тогтох ёстой гэсэн үүднээс тэмцсэн” хэмээн хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна