Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо

Ц.Цэрэнбадам
1 цагийн өмнө

Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны ээлжит чуулган 10 сарын 28-ны өдөр АЗХ-ны Ерөнхийлөгчийн 09 тоот тушаалын дагуу зохион байгуулагдаж, Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо.

Б.Билэгт нь улс төр, банк санхүү, бизнесийн салбарт ажилласан туршлагатай бөгөөд 2020, 2024 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшин оролцож байсан юм. Тэрбээр Хан-Уул дүүргийн Монголын залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажилладаг бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Чуулганы хүндэт зочноор УИХ-ын гишүүн бөгөөд АН-ын залуучуудын асуудал хариуцсан дэд дарга П.Мөнхтулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Гантөмөр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, СХД-н АН-ын дарга П.Галиндэв, АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Нянтайсанжаа, Д.Дашням, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй, ХЭГ-н дарга Г.Ариунболор, Бодлогын зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга нар хүндэт зочноор оролцов.

“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧДЫГ БЭЛТГЭХЭД АНХААРНА”

Б.Билэгт Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний хувьд залуучуудын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохоор зорьж байна. Энэ хүрээнд “Хүний төлөө хот – New UB Club” санаачилгыг хэрэгжүүлж, нийслэлийн хөгжлийн бодлогод залуучуудын оролцоог бодитой нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдралын чанар, хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг хэлэлцэх нээлттэй талбар бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Ардчилсан залуучуудын холбоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 1 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 5 цагийн өмнө
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 7 цагийн өмнө
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг 7 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй 7 цагийн өмнө
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 22 цагийн өмнө
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна Өчигдөр
Иргэн: Цалин орлоо, халин одлоо Өчигдөр
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна Өчигдөр
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 2026/10/27
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2026/10/27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2026/10/27
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 2026/10/27
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 2026/10/27