Хүйтний улирал эхэлж, айл өрхүүд өвлийн бэлтгэлээ базааж байна. Бид Хархорин худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдээс өвлийн хувцасны үнэ, худалдан авалтын талаар тодрууллаа.
Иргэдийн хэлж буйгаар, авч буй цалин нь үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Тиймээс олон хүүхэдтэй айл өрхүүд хүүхдүүдийнхээ өвлийн хувцсыг нэг дор бүрэн авч чадахгүй, сар сараар ээлжлэн бэлдэхээс өөр аргагүйд хүрчээ.
Тухайлбал, өнгөрсөн жил авсан гутлын үнэ 30–40 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол дөрвөн настай хүүхдийн гутлыг 160 мянган төгрөгөөр авч байгаагаа иргэд хэллээ
Сурвалжлагыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна