"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Нийгмийн ухамсар, хүний эрх, энх тайван, ардчиллын сэдэвт уран бүтээлүүдийг онцолдог Сөүлийн олон улсын “Вистлер” кино наадмаас найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын "Их говийн манаач" баримтат кино “Last Stand” буюу "Эцсээ хүртэл тэмцэх цайз" хэмээх ээлжит нэгэн шагналаа хүртлээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо гурав дахь удаагаа болж буй “Whistler” буюу "Шүгэл үлээгч" хэмээх кино наадам 2026 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нийгмийн шударга ёс, байгаль хамгаалал, уур амьсгалын бодит өөрчлөлтийн төлөө зоригтойгоор дуу хоолойгоо хүргэж алдаж гээгдсэн баримт, нуугдаж дарагдсан үнэнийг олон нийтэд илчлэн харуулдаг уран бүтээлчдийг онцолдог юм.

Энэ удаагийн наадамд 18 орны 47 бүтээл шалгаран оролцож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн "Их говийн манаач" баримтат кинонд олгосон “Last Stand” хэмээх шагналыг эрх мэдэл, заналхийлэл, дарангуйлал болон шударга бус байдлын эсрэг сөрөн зогсож, өөрийн зарчимд үнэнч байж, эх дэлхийгээ эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй хамгаалан тэмцэж буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээлд хүртээдэг тухайгаа зохион байгуулагчид онцоллоо.

Нийгмийн асуудлын төлөө эцсийн мөч хүртэл дуу хоолойгоо хүргэж буй тэмцэгчид, иргэний нийгмийн хөдөлгөөний тухай баримтат болон уран сайхны бүтээлүүд, мөн онгон дагшин байгаль, зэрлэг амьтан болон хүн хооронд үлдсэн сүүлчийн зааг хязгаарыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж буй бодит дүрүүдийг харуулсан бүтээлүүд энэ номинацид нэр дэвшин өрсөлддөг байна.

Энэ жилийн “Whistler” кино наадмын "Эцсээ хүртэл тэмцэх цайз" хэмээх шагналыг найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нар дэлхийд нэн ховор мазаалай баавгай болон говийн экосистемийн тухай өгүүлдэг "Их говийн манаач" бүтээлээрээ ийнхүү хүртлээ.

Шагналыг модон өргөмжлөл, мөнгөн шагнал дагалддаг бөгөөд өргөмжлөлийн түүх нь ихээхэн гүнзгий утга учир, үнэ цэнтэй аж. Тодруулбал, 2014 онд "Севоль" (Sewol) гатлага онгоцны аймшигт сүйрлээр хүүхдүүдээ алдсан эцэг, эхчүүдийн үүсгэн байгуулсан “4·16 희망목공소” модон урлалын цехэд энэхүү өргөмжлөлийг хийдэг байна. Өргөмжлөлийг хийхдээ өгөршиж булгарсан, унаж хатсан мод ашигладаг нь "Үхсэн модод шинэ амьдрал бэлэглэж, сүйрлийн айдсыг шинэ ирээдүй, аюулгүй нийгмийн төлөөх тэмцэл болгон хувиргах" бэлгэдлийг агуулдаг байна.

Эх байгалиа хамгаалах үйлсэд дэлхий нийтийг уриалж буй “Их Говийн манаач” баримтат кино 2026 оны нэгдүгээр сард Говийн Их Дархан Цаазат Газрын түүхт 50 жилийн ойд зориулан нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлээд байна. Тухайлбал,

  • Британид 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “MegaFlix” олон улсын кино наадмын “Шинжлэх ухаан болон байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарсан.
  • АНУ-д мөн өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “Angeles Documentary” олон улсын баримтат киноны наадмын “Шилдэг зураглаач”-аар шалгарсан юм.
  • Бангкокийн кино наадмаас “Кино шүүмжлэгчдийн нэрэмжит шилдэг баримтат кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг гэрэл зураг”, “Шилдэг зураглаач”-аар шалгарав.
  • Болгар улсын нийслэл Софи хотноо 2026 оны тавдугаар сард зохион байгуулагдсан “Golden FEMI” олон улсын кино наадмаас “Алтайн Өвөр Говийн Алтан Мазаалай” алтан цом хүртсэн түүхтэй.
  • БНСУ-ын Бусан хотноо зохиогдсон “Монголын кино өдрүүд”-ийн нээлтийн киногоор мөн шалгарч байв.

Түүнчлэн "Их Говийн манаач” бүтээл ирэх сард болох Энэтхэгийн кино наадам болон Бээжингийн кино наадмын "Official Selection" хэсэгт шалгарч, олон орны шилдэг бүтээлтэй өрсөлдөхөөр болсон билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 26 минутын өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 1 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 1 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 1 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 2 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 5 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 17 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 18 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 19 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 21 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 23 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 23 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр