Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо

Б.Хонгорзул
Өчигдөр

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад айлчлал хийж байна.

Тэрбээр өнөөдөр тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Юрий Николаевич Горловтой уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай, бодит үр дүнд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, түүхий эдийг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг сайд Ц.Идэрбат уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, хөрсний үржил шимийг сайжруулах, ургацыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор Беларусь Улсаас калийн болон бусад төрлийн эрдэс бордоо худалдан авах, нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх боломжийн талаар сайд Ц.Идэрбат санал гаргав.

Энэ хүрээнд бордооны нэр төрөл, нийлүүлэлт, тээвэр логистик, төлбөр тооцооны уян хатан нөхцөлийг судлахын зэрэгцээ хоёр улсын холбогдох байгууллага, үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг дэвшүүлэв.

Газар тариалангийн салбарт ган, өвчин, цаг уурын хэлбэлзэлд тэсвэртэй сортын хамтарсан судалгаа, сорилт хийх, үрийн генетик нөөцийг хамгаалах, чанартай үрийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Түүнчлэн малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын ашиг шим, генетик нөөцийг сайжруулах, өндөр ашиг шимт малын үржүүлэг, биотехнологи болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хоёр улсын мал эмнэлэг, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүллээ.

Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Беларусийн зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах” үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх, Беларусь Улсаас импортлох хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх асуудлыг уулзалтаар дэвшүүлэв.

Түүнчлэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг нэмэгдүүлэх, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Юрий Николаевич Горлов Монголын талаас гаргасан саналуудыг найрсгаар хүлээн авч, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын “Баялаг Дэйри” ХХК Бүгд Найрамдах Беларусь Улсын “Гомельагрокомплект” компанитай сүүний цогцолбор байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын сүүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын сүүний хангамжийг сайжруулах, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 47 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 3 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 3 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 21 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 22 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр