МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ

O.Аззаяа
39 минутын өмнө

The Mall Group нь Тайландын Бангкок хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, их дэлгүүрийн сүлжээ юм. Тус групп нь Siam Paragon, Emporium, EmQuartier, Emsphere болон The Mall Lifestore зэрэг алдартай худалдааны төвүүдийг багтаасан 9 салбартай бөгөөд жуулчдад зориулсан тусгай хөнгөлөлт, үйлчилгээ, урамшуулал санал болгодог. 

МИАТ-ийн зорчигчдод тусгай хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн тул зорчигчдод энэхүү мэдээллийг хүргэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ үү. Асууж тодруулах зүйл гарвал [email protected] хаяг руу холбогдох боломжтой. Баярлалаа. 

Тайланд улс THE MALL GROUP-ын тусгай хөнгөлөлт

МИАТ ТӨХК нь   Тайландын Бангкок хот дахь  The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр   МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан  Тайланд улсын Бангкок хотын The Mall Group-ийн  сүлжээ дэлгүүрүүдээр  үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Тус групп нь Банкок хотноо   Emporium их дэлгүүр, Emquartier их дэлгүүр, Emsphere худалдааны төв, Paragon  зэрэг их дэлгүүр, худалдааны төвүүдтэй. Тэгвэл МИАТ компанийн нислэгээр зорчигчид  дараах хөнгөлөлтүүдийг эдлэх боломж нээгдлээ. Үүнд:

  • Platinum Tourist Card /Үнэгүй/
  • 2,000 THB-ээс дээш худалдан авалтад 200 THB купон
  • Premium Gift
  • EM Shopping Complex-ийн 500 THB ваучер нь Emporium, EmQuartier, Emsphere-д  ашиглаж болно.

Хэрхэн хөнгөлөлт эдлэх вэ?

1. Худалдааны төвөө сонгоно

2. Урамшууллын цэгт хандана

3. Бичиг баримтаа үзүүлнэ

4. Урамшууллаа авна

5. Купоноо ашиглана

6. 500THB-ын нэмэлт ваучер авахдаа EM Shopping Complex-д 2.000 THB-ийн худалдан авалт хийсэн баримт, гадаад паспорт болон МИАТ-ийн суух тасалбараа авч, EM Privilege-ийн заасан цэгт хандаарай.

              Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.miat.com/mn/1355/the-mall-group


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 39 минутын өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 2 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 3 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 3 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 4 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 4 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 7 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 19 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 20 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 21 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 23 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 23 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр